Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 сарын 12-ны өдөр БНСУ-ын Жэжү мужид болсон "2025 NEAR-Гишүүн орон нутгуудын хурал"-д оролцсон ОХУ-ын Буриадын БНУ-ын Шадар сайд Зураев Игорьтой уулзаж, NEAR Холбоог даргалах асуудлаар санал солилцов.
Тэрээр өмнө нь NEAR-ийн арга хэмжээ болон Дорнын эдийн засгийн форумын үеэр Буриадын БНУ-ын Ерөнхий сайд Цыденов Алексей тэргүүтэй тус улсын өндөр албан тушаалтнуудтай олонтаа уулзаж байсан бөгөөд энэ удаад Зураев Шадар сайдтай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Буриад улс NEAR Холбооны даргын үүрэг гүйцэтгэх талаар тайлбар өгч, хэрэв Буриадын БНУ NEAR-ийн дарга болж, Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон Бүгд хурлыг Буриад улсад зохион байгуулахад гадаадаас хуралд ирж оролцох хүмүүст тээврийн асуудал тулгарч болзошгүйг онцолж, тусгай арга хэмжээ авахыг хүслээ.

Хариуд нь Шадар сайд Зураев Игорь дээрх саналыг урьсанд талархал илэрхийлээд, нислэгийн асуудлыг засгийн газрын түвшинд хэлэлцэхээ мэдэгдэж, Хятадаас тусгай нислэг үйлдэх боломжийн талаар дурдав. Мөн Буриадын БНУ нь олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд NEAR-ийн дарга орон нутгийн үүргийг амжилттай гүйцэтгэхийн тулд хичээн ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн, NEAR-ийн Бүгд хурлыг Ляонин мужид зохион байгуулахад Ерөнхий сайд Цыденов Алексей өөрийн биеэр оролцох болно гэдгийг мэдэгдэв.
ОХУ-ын Буриадын БНУ NEAR-ийн 16 дахь удаагийн дарга орон нутаг болох хүсэлтээ илгээсэн бөгөөд энэ асуудал нь 2025 оны NEAR-ийн Бүгд хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад албан ёсоор багтсан байна.