본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга “2025 NEAR гишүүн орон нутгуудын хурал"-д оролцсон Монгол улсын орон нутгуудын төлөөлөгчидтэй уулзав

2025-03-17

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1'.jpg

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 сарын 13-ны өдөр Жэжү Лотте зочид буудалд болсон “ 2025 NEAR гишүүн орон нутгуудын хуралд оролцсон Монгол улсын гишүүн орон нутгуудын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд, NEAR-ийн үйл ажиллагааны чиглэл, 2025 оны Бүгд хурал зэрэг гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр Монголын гишүүн байгууллагуудыг цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүслээ.



Хариуд нь Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр хэлэхдээ “Өнөө үед хот, бүс нутаг бие даан хөгжихөөс илүүтэй, бүс нутгийн хэмжээнд хөгжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь илүү үр дүнтэй” гэж онцлоод, Монголын Засгийн газар 21 аймгаа 7 бүс болгон ангилж, бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг дурдав. Мөн тэрээр "NEAR нь Зүүн Азийн орон нутгийн засаг захиргааны хоорондын олон талт солилцоог өргөжүүлэх гүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бид цаашид ч NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно" гэж мэдэгдэв.

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Бумантуяа “NEAR гишүүн орон нутгуудын хуралд Дархан-Уул аймгийг төлөөлөн анх удаа оролцож байгаадаа баяртай байна. Энэ бол олон улсын арга хэмжээг зохион байгуулах туршлага хуримтлуулах үнэтэй боломж”гэж хэллээ. 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог "NEAR-ийн үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж байгаа нь миний хувьд тав, зургаа дахь удаагийн тохиолдол болж байна" гэж хэлээд, тус аймгаас санал болгосон төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлсэнд гүн талархал илэрхийллээ.

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар "NEAR Гишүүн орон нутгуудын хуралд урьсанд талархаж байна. Цаашид ч NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно" гээд Сүхбаатар аймаг 2025 оныг 'Төрийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх жил' болгон зарласан тул NEAR платформыг ашиглан төрийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарна хэмээн онцоллоо.