Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, З сарын 12-ны өдөр Жэжү Лотте зочид буудалд болж өнгөрсөн "2025 NEAR гишүүн орон нутгуудын хурал"-д оролцсон Ляонин мужийн Гадаад харилцааны албаны дарга Ло Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, 2025 NEAR Бүгд хурал болон бусад асуудлаар санал солилцов.

Тэрээр Ляонин мужид болох "NEAR-ийн 15-р Бүгд хурал" нь Холбооны хамгийн чухал арга хэмжээ гэдгийг онцлон тэмдэглэж, уг хурлыг амжилттай зохион байгуулахад өндөр түвшний албан тушаалтнуудыг урих талаар тайлбар хийв. Мөн "NEAR Гишүүн орон нутгуудын уулзалт" нь Холбооны хөгжилд чухал ач холбогдолтой болохыг дурдсан бөгөөд энэ удаагийн хуралд 6 орны 46 гишүүн байгууллага, 7 холбогдох байгууллагаас нийт 113 хүн оролцож, түүхэн дэх хамгийн том хэмжээний арга хэмжээ болж байгааг онцоллоо. Тэрбээр Ляонин муж нь NEAR Холбоог тэргүүлж байгаа орон нутаг тул уг хурлаар гишүүн байгууллагуудтай идэвхтэй харилцаа холбоо тогтоон, өндөр түвшний төлөөлөгчдийг урьж, үр дүнтэй солилцоо өрнүүлэх боломжтой гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Хариуд нь Ло Ли дарга Ляонин мужид болсон Дээд түвшний Ажлын хэсгийн хурлыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, энэ жилийн болох "NEAR-ийн 15-р Бүгд хурал"-ын бэлтгэл ажлын талаар танилцуулав. Тэрбээр энэ хурлаар дамжуулан Ляонин муж нь Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.
_6.jpg)
Дашрамд дурдахад, "NEAR-ийн 15-р Бүгд хурал" нь 2025 оны 6-р сарын 11-13-ны өдрүүдэд Ляонин мужийн Шэньян хотын "Найрамдлын ордон"-д болно.