NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 сарын 12-ны ны өдөр Жэжү Лотте зочид буудалд болсон "2025 NEAR Гишүүн орон нутгуудын хурал"-д оролцсон Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, Шаньдун муж, Шаньси муж, Жянши мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин энэ удаагийн хурал нь 6 улсын 46 нутгийн захиргааны байгууллага болон 7 холбогдох байгууллагын нийт 113 хүн оролцсон, урьд өмнө зохион байгуулагдаж байгаагүй хамгийн том хэмжээний арга хэмжээ болж буйг онцлон тэмдэглэж, Хятадын гишүүн орон нутгийн захиргааны байгууллагууд энэхүү хурлаас үр өгөөжтэй туршлага хуримтлуулж, энх тайвны үзэсгэлэнт Жэжү аралд мартагдашгүй дурсамжтай өнгөрөөхийг хүсэв.
Тэрээр Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы төлөөлөгчдөд хандан NEAR-д элссэнээс хойш төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирснийг сайшааж, энэ жил зохион байгуулагдах Аялал жуулчлалын хорооны хурлаар дамжуулан NEAR-ийн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.
Шаньдун мужийн төлөөлөгчдөд хандан NEAR-ийн үндсэн гишүүн, үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд Холбооны даргаар ажиллаж байсан явдлыг өндрөөр үнэлж, Далай, загасны аж үйлдвэрийн хорооны хурлыг 8 удаа амжилттай зохион байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн орон нутгийн захиргааны байгууллагуудын далай, загас агнуурын салбарын хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг онцлов. Түүнчлэн энэ оны 5-р сард Шаньдун мужийн Найрсаг хотуудын форумд NEAR-ийг урьсан явдал болон 9-р сард болох Далай, загасны аж үйлдвэрийн хорооны хурлаар дамжуулан NEAR-ийн Хэрэг эрхлэх газар ба Шаньдун мужийн хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжихийг хүсэж буйгаа илэрхийлэв.
Жянши мужийн төлөөлөгчдөд хандаж, тус муж нь албан ёсны гишүүн биш боловч NEAR-ийн арга хэмжээнд тусгай урилгаар гурван удаа оролцож байсныг онцлон талархал илэрхийлэв. Мөн Жянши муж нь Хятадын төвийн бүсийн өсөлтийн стратегид чухал үүрэг гүйцэтгэдэг бүс нутаг тул хэрэв NEAR-д элсвэл Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргааны хамтын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг онцолж, ойрын хугацаанд албан ёсны гишүүн эсвэл ажиглагчийн хувиар элсэхийг санал болголоо.
Шаньси мужийн төлөөлөгчдөд хандан NEAR-д элссэнээс хойш төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг үнэлж, энэ жил анх удаа өндөр чадвартай төрийн албан хаагчийг NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт илгээснийг сайшаав. Мөн энэ оны 4-р сард Анкан хотод болох "Уламжлалт эм, анагаах ухааны хорооны 2-р хурал"-ын талаар дурдаж, уг хурлыг амжилттай зохион байгуулахад NEAR-ийн Хэрэг эрхлэх газар гишүүн орон нутгуудын оролцоог дэмжих, илтгэгчдийг урих зэрэгт бүхий л хүчин чармайлтаа гаргаж буйг тайлбарлав.

Хятадын гишүүн орон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчид арга хэмжээнд урьсан явдалд талархал илэрхийлээд, энэ удаагийн хуралд оролцох боломжийг ашиглан бусад гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхээ мэдэгдэв.