동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

[БНСУ, Гёнсанбүг муж] Гёнбүг Глобал Институт нээгдэв2024-02-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 경북신문.jpg  

첨부파일


2 дугаар сарын 14-ний өдөр Гёнбүг мужийн их сургуульд ‘Гёнбүг Глобал Институт’ нээгдлээ. Гадаадын иргэд солонгос хэлийг ойлгож ашиглах чадваргүйн улмаас тус улсад дасан зохицоход хүндрэл учрахаас сэргийлж Гёнбүг муж энэхүү шинэ институтыг байгуулсан нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн анхны мужийн захиргаа болсон бөгөөд “Олон улсын оюутны сургалтын хөтөлбөр (2 долоо хоног)” болон “Гадаад ажилчдын боловсролын менежер (1 өдөр)” сургалтууд явуулж, тус улсын гадаад бодлого, хууль эрх зүйн тогтолцоо, амьдралын хэв маяг зэрэг Солонгос улстай холбоотой мэдээллүүдийг өгсөн юм. Мөн энэхүү хөтөлбөр, сургалт нь соёл, аж үйлдвэр, эдийн засаг, суурьшлын нөхцөл гэх мэт өдөр тутмын амьдралд шаардлагатай контентуудаас бүрдэхээс гадна үйлдвэрлэлийн газруудаар зочлох зэрэг орно.

Гёнбүг мужийн захирагч И Чол Вү "Бид Гёнбүг Глобал Институтаар дамжуулан Гёнбүгийг зорин ирж буй олон улсын оюутнуудад Гёнбүгийг илүү хялбар ойлгож, хурдан суурьшихад нь туслахаас гадна бид илүү нягт нямбай, хүртээмжтэй бодлогыг хэрэгжүүлснээр гадаадын иргэдэд анх ирсэнээс суурьших хүртлээ аливаа хүндрэл бэрхшээлгүй амьдрах боломжийг олгож чадна” хэмээв. 





Эх сурвалж: Гёнбүг сонин, Hankook Ilbo, Kyeongsang Maeil, Daekyung Ilbo, Daegu Ilbo