동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дэлхийн олон улсын харилцааны нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Хаба Кумикотой уулзлаа.2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


12 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR 2023-Олон улсын форум болон Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаааны 14 дүгээр хуралд оролцсон Дэлхийн олон улсын харилцааны нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Хаба Кумикотой уулзлаа.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им илтгэл тавихаар ирсэн Хаба даргыг угтан авч, NEAR Холбоо болон Япон Улсын гишүүн байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулав.

Хаба дарга форумын урилгад талархаж буйгаа болон Япон Улсаас цөөхөн оролцогч ирсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, цаашид тус улсын гишүүн байгууллагууд өргөнөөр оролцох боломжийг бүрдүүлэхийн тулд энэхүү арга хэмжээг идэвхтэй сурталчилна хэмээв.

 


Хаба Кумико NEAR 2023 - Олон улсын форумын эрдэмтэн судлаачдын хэсгийн хуралдаанд “Зүүн хойд Азийн энх тайван, хөгжилд анхаарлаа хандуулах нь; Энх тайван, хөгжил цэцэглэлтийг хариуцагч нь бүс нутаг, иргэд мөн” сэдвээр илтгэл тавьсан юм.