동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ённам их сургуульд тусгай лекц уншиж, сургуулийн захирал Чэ Вэ Чүлтэй уулзав.2023-11-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일


11 сарын 23-ны өдөр NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ённам Их Сургуулийн “Глобал авьяас” коллежид уригдан очиж, 100 гаруй оюутанд “Зүүн хойд Азийн улс төрийн өөрчлөлт ба орон нутгуудын хамтын ажиллагаа” сэдвээр тусгай лекц уншив.




Им дарга сүүлийн үеийн дэлхийн болон Зүүн хойд Азийн нөхцөл байдал, Зүүн хойд Азийн бүс нутгийн онцлог (Улс орнуудын хоорондын хамтарсан байгууллага байдаггүй. Үзэл баримтлал, түүх, нутаг дэвсгэр гэх мэт асуудлаас болж маргаан, зөрчилдөөнтэй байдаг бүс нутаг)-ийг танилцуулж, дээрх онцлогоос шалтгаалаад орон нутаг, хувийн хэвшлийн  байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нэн шаардлагатай бүс нутаг хэмээн тайлбарлав.

NEAR Холбоо нь Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны байгууллагын хамтын ажиллагааны төв байгууллага гэдгийг онцлоод, NEAR Холбоо болон түүний Хэрэг эрхлэх газрын өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.


 Мөн түүнчлэн, лекц уншихын өмнө Ённам Их Сургуулийн захирал Чэ Вэ Чүлтэй уулзаж, үдийн зоог барих үеэр NEAR болон Ённам Их Сургууль хооронд NEAR-ын гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдыг сургах, Зүүн хойд Азийн их дээд сургуулиуд хооронд харилцан туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны талаар санал солилцов.