동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 11 дэх удаагийн Хүүхдийн гар зургийн уралдааны ялагчдыг тодрууллаа.2023-11-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


    11 дүгээр сарын 5-ны өдөр Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар (Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин), БНСУ-ын Урлагийн нийгэмлэгийн Пухан хот дахь салбартай хамтран хуралдаж, 11 дэх удаагийн Хүүхдийн гар зургийн уралдааны 200 гаруй шагналт байрын эздийг шалгарууллаа. 

    

    Энэ жил “Зүүн хойд Азийн баяр наадам миний нүдээр” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү уралдаанд Зүүн хойд Азийн 5 улсын 34 орон нутгаас нийт 827 бүтээл ирсэн нь олны талархлыг хүлээсэн юм. 

   

  Гран при буюу 1 дүгээр байрын шагналын эзнээр Монгол Улсын Өвөрхангай аймгийн О.Баттогтохын зурсан “Монгол наадам камерын дуранд” сэдэвт уран бүтээл шалгарсан нь тус уралдааны сэдэвтэй маш сайн уялдсан, бүтээлчээр хандсан гарамгай сайхан бүтээл болсон хэмээн үнэлэгдсэн.





    Хоёрдугаар байранд БНХАУ-ын Хунань мужийн Чэнь ЗиСуань “Хятадын шинэ жилээрх баярын уур амьсгал”, Хөнань мужийн Лэй Мөн  “Зүүн хойд Азийн аялал”, Харбин мужийн Ши Ю Ян “Зүүн хойд Азийн аялал жуулчлалын хуралд тавтай морил”, БНСУ-ын Дэгү хотын Со Мин Кюн “Жинжү дэнлүүний баяр”, Жоллабүг мужийн Чой Юү Ен “Испанид бухын тулалдаан байдаг бол, Солонгост бас бий”, Монгол Улсын Увс аймгийн Н.Номингоо “Хятадын баяр”, Увс аймгийн Б.Болортунгалагийн “Бүргэдийн баяр”, ОХУ-ын Томск мужийн Гавидулина Анастасия “Оросын Уламжлалт баяр Масленица”, Томск мужийн Алимова Анастасия “Иван Купалагийн баяраар цэцэг өргөх нь”, Томск мужийн Сафонова Анастасия “Дэнлүүний луу” зэрэг 10 уран бүтээл шалгарсан. Гуравдугаар байранд Япон улсын Хёго мужрийн Морикава Манака “Гайхамшигт наадам” зэрэг нийт 20 уран бүтээл шалгарсан бол, Тусгай байранд нийт 169 уран бүтээл шалгарсан байна.


    Хэрэг эрхлэх газраас шагналт байрын эздэд өргөмжлөл болон шагнал, нийт оролцогчдод батламж гаргаж, гишүүн орон нутаг бүрт илгээхээр төлөвлөж байна.