동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Япон Улсын Тояама мужаас зохион байгуулсан Байгаль орчны хорооны 16 дугаар хуралд цахимаар оролцож, үг хэллээ.2023-11-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.png  

첨부파일

    

    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 11 дүгээр сарын 14-ний өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар газар болон Япон улсын Тояама муж хамтран зохион байгуулсан Байгаль орчны хорооны 16 дугаар хурлын нээлтэд цахимаар оролцож, баяр хүргэж үг хэллээ.


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им баяр хүргэж хэлсэн үгэндээ, Байгаль орчны хороог 20 гаруй жилийн турш ажиллуулж, хөгжүүлж байгаа Тояама мужийн удирдлагуудад талархал илэрхийлж, цаашид илүү олон гишүүн орон нутаг байгаль орчныг хамгаалахын ач холбогдлыг ойлгож, Байгаль орчны хороогоор дамжуулан хамтын хичээл зүтгэл гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 




    Энэхүү хуралд Япон, Солонгос, ОХУ-ын 10 орон нутгийн засаг захиргаа, Япон улсын Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, 2023 онд хэрэгжиж буй төслийн явц, үйл ажиллагааны талаар тайлагнаж, 2024 онд хэрэгжүүлэх төслийн талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн дараагийн Байгаль орчны хорооны хурлын нээлт болон цахимаар хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ.


    Тояама муж нь Байгаль орчны хорооны зохицуулагчаар ажилладаг бөгөөд тус хороо 999 онд нэг удаа, 2005 он хүртэл жил бүр, 2007 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байна. Байгаль орчны хорооны хурал болон төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Байгаль орчны мэдээллийн сангийн (https://www.npec.or.jp/northeast_asia/) хэсгээс 5 хэлээр үзэх боломжтой.