동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Солонгос-Хятадын залуучуудын солилцооны UCC тэмцээний шагнал гардуулах ёслолд оролцов.2023-11-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

    

    NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хуа болон түүний багийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 1-ний өдөр Пусан дахь БНХАУ-ын Консулын газарт зохион байгуулагдсан “Солонгос-Хятадын залуучуудын солилцооны 2023 оны UCC тэмцээний шагнал гардуулах ёслол”-д оролцов. 

   Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Пусан дахь Ерөнхий консул Жин Ил Пёо, Юннам Их Сургуулийн Олон Улсын Хүний Нөөцийн Сургуулийн захирал Ли Чун Ён болон шагналт байр эзэлсэн 30 гаруй төлөөлөгчид оролцож, тэмцээний ялагчдад батламж, мөнгөн шагналыг гардуулав.

   Ерөнхий консул Жин энэхүү тэмцээн нь Солонгос, Хятадын хоорондын харилцан ойлголцлыг өргөжүүлэх, залуучуудын найрамдалт харилцааг хөгжүүлэх сайхан боломж болно гэж найдаж байгаагаа хэлэв. 



    Тус тэмцээнийг NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын Пусан дахь Ерөнхий консулын газар, Юннам Их Сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Солонгос, Хятадын  оюутнууд оролцож, хоёр орны соёл, амтат хоол, аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудаас сэдэвлэсэн UCC-ийн төрөл бүрийн бүтээлүүдийг ирүүлсэн байна. БНСУ, БНХАУ-аас тус бүр 11 баг, нийт 22 баг шалгарч, шагналаа гардан авлаа.