동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Монгол Улсын төлөөлөгчөөр ажиллах М.Энхжаргал 10 сарын 30-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.2023-10-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


    NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Монгол улсын төлөөлөгчөөр ажиллахаар шинээр томилогдсон Булган аймгийн төрийн албан хаагч М.Энхжаргал 10 дугаар сарын 30-ны өдөр Ерөнхий Нарийн бичгийн дарга Им Бён Жинээс батламжаа гардан авлаа.

 

    М.Энхжаргал нь МУИС-ийг Хятад хэлний орчуулагч мэргэжлээр суралцан төгссөн бөгөөд Булган аймгийн ЗДТГ-т Гадаад харилцааны мэргэжилтнээр 6 жил гаруй ажилласан туршлагатай. 


    NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст томилогдон, Монгол Улсын гишүүн орон нутгуудтай харилцаж, хамтран ажиллах төлөөлөгч М.Энхжаргал нь БНХАУ-д 2 жил суралцаж байсан бөгөөд энэ чиглэлээр амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. 


 

    Мөн энэ үеэр, NEAR-ын Хэрэг эрхлэх газарт 2022 оны 10 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаанд амжилттай ажилласан Э.Мөнхцацралын ажиллах хугацаа дуусгавар болж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүний Хэрэг эрхлэх газрын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Талархалын цом гардуулав.