동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн 14-р Бүгд хурал амжилттай болж өнгөрлөө2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


    ЗХАНЗХ(NEAR)-ны 14-р Бүгд хурал 2023 оны 10 сарын 24-26-ны өдрүүдэд БНСУ-ын Үльсан хотноо “Бидний ирээдүй, Шинээр хамтдаа эхлэх Зүүн хойд Ази” хэмээх уриан дор болж өнгөрлөө. Энэхүү хуралд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон 5 улсын 52 орон нутгийн 150 гаруй хүн оролцлоо.

    2018 онд БНХАУ-ын Хунан мужид болсон Бүгд хурлаас хойш шинэ коронавирус дэгдсэний улмаас цахимаар зохион байгуулагдаж байсан Бүгд хурлыг 5 жилийн дараа танхимаар зохион байгууллаа. 10 дугаар сарын 25-ны өдөр NEAR-ийн гишүүн орон нутгуудын удирдлагуудын уулзалт, △Хурлын нээлтийн арга хэмжээ, Бүгд хурал (1-р хэсэг, 2-р хэсэг), Үльсаны тунхаглал, Тэхуа усан онгоцоор аялах, 10 дугаар сарын 26-ны өдөр Хёндэ автомашиний үйлдвэр үзэх, Тэхуа голын үндэсний цэцэрлэгт хүрээлэн үзэх зэрэг хөтөлбөр багтав.



    NEAR-ийн гишүүн орон нутгуудын удирдлагуудын уулзалтад Засаг даргын орлогчоос дээш түвшний 18 албан тушаалтан, Газрын даргаас дээш түвшний 30 албан тушаалтан оролцож Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны талаар ярилцаж, дараагийн Бүгд хурлаас эхлэн NEAR-ийн гишүүн орон нутгуудын дарга нарын хурлыг тусад нь зохион байгуулж байхаар болов.



    Дараагаар нь Бүгд хурлын нээлт эхэлж, NEAR-ийн тэргүүлэгч, Үльсан хотын захирагч Ким Дү Гём үг хэлэв. Үргэлжлүүлээд NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин үг хэлж, Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү, Холбооны дараагийн тэргүүлэгч орон нутаг болох БНХАУ-ын Ляонин мужийн Захирагчийн орлогч Жин Гүо Вэй, Монгол улсын Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БНХАУ-ын Хэнан мужийн Захирагчийн орлогч Жан Мин, ОХУ-ын Буриадын БНУ-ын 1-р Шадар сайд Мүхин Всеволод нар баяр хүргэж үг хэлэв. Мөн Япон улсын Тояама мужийн Захирагч мэндчилгээ бичгээр явуулсаныг Тояама мужаас оролцогч төлөөлөн уншив. Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Бүсан хотын Захирагч Пак Хён Жүн нар видео мэндчилгээ дэвшүүлэв. БНХАУ-ын Шаньси мужийн Захирагч Зао Ган баяр хүргэж бичгээр мэндчилгээ дэвшүүлэв. 



    NEAR-ийн тэргүүлэгч Ким Дү Гём “Улс хоорондын харилцаанаас гадна Зүүн хойд Азийн орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг явуулахын тулд хамтын ажиллагаа, ойлголцол их чухал үе гэдгийг онцлоод энэ удаагийн 14-р Бүгд хурлаар гишүүн орон нутгууд бодлого туршлагаасаа хуваалцаж, эв найрамдлын шинэ талбар болгоё” гэв.  



    Гёнсанбүг мужийн Захирагч И Чоль Ү “Гёнсанбүг муж 1996 онд NEAR-ийн хамгийн анхны тэргүүлэгч орон нутаг болж байсан бөгөөд 2005 онд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрыг Гёнсанбүг мужийн Пухан хотноо байршуулж, үйл ажиллагааных нь зардалд зориулж жил бүр төсвийн дэмжлэг үзүүлэх зэргээр NEAR-аас зорьж буй олон талт солилцоо, хамтын ажиллагааны загварыг идэвхтэй дэмжиж байна” гэв. NEAR-ийн 14-р Бүгд хурал эдийн засаг, соёл, байгаль орчин зэрэг төрөл бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг явуулах талбар болно гэдэгт найдаж байна” гэв.



    Хурлын 1-р хэсэгт NEAR-ийн Ажлын хэсгийн хорооны 13-р хурал болон NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын тайланг танилцуулсан бөгөөд БНХАУ-ыг Ганьсу муж, ОХУ-ын Алтайн БНУ-ыг Холбоонд гишүүнээр элсүүлэх, Ляонин мужаас Дижитал эдийн засгийн хороог, Өвөрмонголын ӨЗО-оос Эрчим хүчний хамтын ажиллагааны хороог байгуулахыг бүгд санал нэгтэйгээр дэмжиж, Ляонин мужийг 2 жилийн хугацаатай Холбооны тэргүүлэгчээр сонгов.


 

    Хурлын 2-р хэсэгт Япон улсын Шиманэ мужаас Боловсрол, соёлын харилцааны хорооны, Тояама мужаас Байгаль орчны хорооны тайланг тус тус тавьж, дараагаар нь Шаньси муж, Сэжун хот, Ховд аймаг, Томск мужаас тус тус илтгэл тавив. 



   Төгсгөлд нь Үльсаны тунхаглалаар NEAR-ийн гишүүн орон нутгуудын дарга нарын хурал зохиох, хоёр талт мөн олон талт төрөл бүрийн хэлбэрийн орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүсийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг цаашид Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө хамтдаа хичээж ажиллахаар боллоо. Үүнээс гадна NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын дэмжлэгээр Үльсан хот болон Хэнан муж, Гёнсанбүг муж ба Ляонин муж хооронд нөхөрлөлийн харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурж цаашид төрөл бүрийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр боллоо. 



    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Энэ удаагийн NEAR-ийн 14-р Бүгд хуралд 52 орон нутаг (Танхимд 39, цахимаар 13) оролцсоноос Засаг даргын орлогчоос дээш түвшний албан тушаалтан 22 (Танхимд 18, цахимаар 4), Газрын даргын түвшний 34 албан тушаалтан (Танхимд 30, цахимаар 4) зэрэг нийт 66 хүн оролцсон нь Бүгд хурлын түүхэнд хамгийн их оролцсон явдал байлаа” гэж онцлон тэмдэглэв.

 


    Мөн "Ганьсу муж Холбооны 80 дахь гишүүнээр, Алтайн БНУ 81 дэх гишүүнээр тус тус элсэж, Ляонин муж Дижитал эдийн засгийн хороо, Өвөрмонголын ӨЗО Эрчим хүчний хамтын ажиллагааны хороог байгуулах зэргээр NEAR-ийн гадаад харилцаа, холбоог өргөжүүлж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд ч том ач холбогдолтой хурал байлаа” гэж хэлэв. “Зүүн хойд Азийн бүсийн улс орнууд зөрчил сөргөлдөөнтэй байгаа хэдий ч гишүүн орон нутгууд Бүгд хуралд оролцож Зүүн хойд Азийн хөгжил дэвшил, харилцаа хамтын ажиллагааг явуулах, хамтран ажиллахад бид хувь нэмрээ оруулж байсан нь ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн ярьлаа. 



    Нөгөөтээгүүр ЗХАНЗХ нь Зүүн хойд Азийн 6 улсын 79 орон нутаг гишүүнээр элссэн орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын олон талт харилцааг явуулах платформ бөгөөд 1996 оны 9 сард Гёнжү хотноо байгуулагдаж, 2005 онд Гёнсанбүг мужаас тус Холбооны Байнгын Хэрэг эрхлэх газрыг Пухан хотноо байршуулсан юм.