동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жилинь муж, Шаньси муж, Өвөрмонголын ӨЗО-ы удирдлагуудыг хүлээн авч уулзав2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


        

        NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 24-ний өдөр NEAR-ийн 14-р Бүгд хуралд оролцохоор Үльсан хотноо хүрэлцэн ирсэн Жилинь муж, Өвөрмонголын ӨЗО, Шаньси муж, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы удирдлагуудыг хүлээн авч уулзав.


 

        Им дарга Жилинь мужийн Гадаад харилцааны газрын орлогч дарга Зао Сү Шин, Өвөрмонголын ӨЗО-ы Эрчим хүчний газрын орлогч дарга Жан ЖанЖүнь, Шаньси мужийн Гадаад харилцааны газрын орлогч дарга Хан Тайфань нараар ахлуулсан Хятадын орон нутгуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, энэ удаагийн Бүгд хуралд 52 гишүүн орон нутгаас Орлогч даргаас дээш түвшний 22 өндөр албан тушаалтан, Газрын даргын түвшний 34 хүн оролцож байгаа нь түүхэнд хамгийн их өндөр албан тушаалтан оролцсон арга хэмжээ болж байгааг дурдав. Мөн Жилинь мужаас Олон улсын Боловсон хүчний харилцааны хороо ба Шаньси мужаас Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороо байгуулж байгаад баяр хүргээд “Цаашид эрчим хүчний чиглэлээр Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг манлайлна гэдэгт найдаж байна” гэв.


Мөн түүнчлэн, Жилинь мужийн Гадаад харилцааны газрын Орлогч дарга Жао СүШинь Ерөнхий нарийн бичгийн дарга Имийг Шэньян хотод Ерөнхий Консулаар ажиллаж байхдаа Жилинь муж болон Солонгос хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж байсан бөгөөд цаашид ч мөн NEAR Холбоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Үүнээс гадна, Шаньси мужийн Гадаад харилцааны газрын Орлогч дарга Хань Тайфань, Шаньси хотын нүүрстөрөгч багатай ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжлийн байдлыг танилцуулж, Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороогоор дамжуулан энэ салбарын гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ илэрхийлэв. 



Түүнчлэн ӨМӨЗО-ны Эрчим хүчний газрын орлогч дарга Жан ЖанЖүнь энэ удаагийн Бүгд хурлаар ӨМӨЗО-ны Эрчим хүчний хамтын ажиллагааны хороог амжилттай байгуулахад NEAR-ын Хэрэг эрхлэх газраас идэвхтэй дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид тус хороог сайн ажиллуулна гэдгээ илэхийлсэн байна.