동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Буриадын БНУ, Сахагийн БНУ, Хабаровск хязгаарын удирдлагуудыг хүлээн авч уулзав2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 11.jpg  

첨부파일


    10 сарын 24-ний өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR

Холбооны 14-р Бүгд хуралд оролцохоор Үльсан хотод хүрэлцэн ирсэн ОХУ-ын орон

нутгуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, нийтлэг сонирхдог асуудлын талаар хэлэлцэв.

Им дарга хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд “Энэ удаагийн Бүгд хуралд гишүүн

орон нутгуудын дээд түвшний удирдлагууд илүү их оролцож байгааг дурдаад одоогийн олон

улсын нөхцөл байдлаас шалтгаалан олон бэрхшээл тулгарч байгаа ч NEAR Холбоог үүсгэн

байгуулсан зорилтын дагуу боломжийн хэмжээнд Оросын орон нутгуудтай хамтран ажиллах

арга замыг олохыг хичээх болно” гэв. 



       Буриадын БНУ-ын 1-р Шадар сайд Мүхин Всеволод “Энэхүү Бүгд хуралд урьсан явдалд талархал илэрхийлээд Буриадын БНУ NEAR Холбоотой хамтын ажиллагаатай байхыг ихэд чухалд үзэж, цаашид ч NEAR-ийн төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно” гэв.


        Мөн Сахагийн БНУ-ын Гадаад харилцаа, Үндэстний хэргийн яамны сайд Криллин Гаврил “Саха улс NEAR-ийн 13 дахь тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэсний хувьд NEAR-ийн ач холбогдлыг сайн мэдэж байгаа бөгөөд энэ удаагийн Бүгд хурлын цар хүрээ, агуулгаас тус Холбоо улам хөгжин дэвжсэнийг харахад сайхан байлаа” гэв.


    Нөгөөтээгүүр Оросын гишүүн орон нутгууд NEAR-ийн 14-р Бүгд хуралд Томск муж, Буриадын БНУ, Сахагийн БНУ, Хабаровск хязгаараас хүрэлцэн ирж оролцсон бөгөөд цахимаар Алтайн БНУ-ын тэргүүн Хорхордин Олег, Эрхүү мужийн Захирагчийн 1-р орлогч Колесов Роман, Кемеров мужийн Захирагчийн орлогч Криллов Виктор, Алтайн хязгаар, Амур муж, Өвөрбайгалийн хязгаар, Красноярск хязгаар, Магадан муж, Хакасын БНУ зэрэг 9 орон нутаг оролцов.