동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Умардын форумд оролцов.2019-09-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

NEAR Холбооны тэргүүлэгч орон нутаг болох ОХУ-ын Сахагийн БНУ-д 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд болсон Умардын форумд тус газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва тэргүүтэй 3 ажилтан оролцохын зэрэгцээ Сахагийн БНУ-ын Засгийн газрын албаны холбогдох хүмүүстэй NEAR Холбоо ба Сахагийн БНУ хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар санал бодол солилцов.


Мөн 9 дүгээр сарын 25-ны өдөр Умардын форумыг зохион байгуулах албаны дарга Дарьяна Максимовнатай уулзан цаашид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар Умардын бүсийн орон нутгуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар хэлэлцэв. Түүнээс гадна Умардын форумд оролцсон ОХУ-ын Чукотк хязгаарын албаны төлөөлөлтэй уулзан NEAR Холбоонд гишүүнээр элсэхийг санал болгов.

Энэ удаагийн форумд Өмнөд Солонгос, Хятад, Япон, Канад, Исланд, Финланд зэрэг 13 улсаас гадна ОХУ-ын 14 орон нутгийн төлөөлөл бүхий 100 гаруй мэргэжилтэн оролцов.

Дашрамд дуулгахад 1991 онд байгуулагдсан Умардын форум нь 14 гишүүн орон нутгаас бүрдэх бөгөөд эдгээрээс 6 нь ОХУ-ынх, 7 нь БНСУ-ын Ганвон муж зэрэг NEAR Холбооны гишүүн орон нутгууд байдаг.


Нөгөөтэйгүүр 9 дүгээр сарын 26-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл Сахагийн БНУ-ын Биеийн тамирын яамны 1-р дэд сайд Симон Чернодовтой уулзсан бөгөөд Сахагийн БНУ-аас 2020 онд болох NEAR Холбооны Бүгд хурлын үеэр “NEAR-ын уламжлалт спортын фестиваль”-ыг зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлэв.