동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Пухан олон улсын зочид буудлын уран зургийн үзэсгэлэн-2019” арга хэмжээний нээлтэд оролцов.2019-09-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A2967.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 9-р сарын 20-ны өдөр Пухан хотын Лахан зочид буудалд зохиогдсон “Пухан олон улсын зочид буудлын уран зургийн үзэсгэлэн-2019” арга хэмжээнд оролцон баяр хүргэж үг хэлсэн бөгөөд зочид буудлын өрөөнүүдэд дэлгэгдсэн дэлхийн 10 гаруй орны 100 гаруй зураачдын бүтээлийг үзэж сонирхсон.



9-р сарын 20-22-ны өдрүүдэд “Ойрхон бүр илүү ойр” (near NEAR) хэмээх сэдвийн дор зохиогдсон тус үзэсгэлэн нь уран зургийн удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу NEAR-ын ХЭГ-аас сурагч багачуудын дунд жил бүр зохион байгуулдаг гар зургийн уралдааны шагналт бүтээлүүдийг нийтэд дэлгэн харуулж Холбооны сурагчдын бүтээлийг мэргэжлийн зураачдын бүтээлтэй зэрэгцүүлэх боломжийг олгосон.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким баяр хүргэж хэлсэн үгэндээ NEAR-ын чиг үүргийг танилцуулаад зургийн үзэсгэлэн нь урлагийн бүтээлээр дамжуулан дэлхийн улс орнуудыг холбож энх тайван, найрамдлын бэлгэдэл болох үүргээ улам өргөжүүлэн тэлэхийг хүсэн ерөөлөө.