동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт хуралд оролцов.2019-08-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Жилинь мужийн Чанчүн хотноо болсон 12 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн үзэсгэлэнгийн үеэр явагдсан Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний 1-р уулзалт хурлыг хамтран зохион байгуулагч статустайгаар оролцож, арга хэмжээний нээлтийн ажиллагаанд баяр хүргэж үг хэлэв.


 “Харилцан итгэлцэл ба хамтын ажиллагааг нэмэгдүүлэн Зүүн хойд Азийн ирээдүйг илүү сайнаар цогцлоон бүтээх нь” сэдвээр болсон энэхүү уулзалт хуралд NEAR-ын гишүүн орон нутаг болох Хойд Солонгосын Хамгёнбүг муж, Насон хотоос авахуулаад Зүүн хойд Азийн 6 улсын 18 орон нутгийн захиргаадын удирдлага болон Шэняан хот дахь гадаадын улс орнуудын Ерөнхий консулууд оролцож, 2021 оны дараагийн хурал зохион байгуулах газрыг сонгох зэрэг агуулга багтсан хамтарсан мэдэгдэл гаргав.


Ким дарга айлчлалын хугацаанд Жилинь мужийн Намын нарийн бичгийн дарга Баин Цао Рү, мөн мужийн дарга Жин Чин Хайд хандан Жилинь мужийн зүгээс NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ дээрх арга хэмжээнд оролцсон Япон улсын Мияги, Нагасаки мужууд болон Жилинь мужийн Ляонин мужийн удирдлагуудад NEAR Холбоонд гишүүнээр элсэхийг санал болгов.