Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ын Ажлын хэсгийн хорооны 12-р хурал Сахагийн БНУ-ын Якутск хотноо зохиогдлоо.2019-08-16
Бичлэг оруулахAdmin
Файл 실무위1.JPG
NEAR-ын Ажлын хэсгийн хорооны 12-р хуралд Хятад (6), Япон (3), Солонгос (7), Орос (3) 4 улсын 19 гишүүн орон нутаг болон ХЭГ-ийн ажилтнууд нийт 79 хүн оролцсон ба 8 сарын 7-ны өдөр Сахагийн БНУ-ын Якутск хотноо байрлах Засгийн газрын ордонын хурлын танхимд зохион байгуулагдсан.
Энэ удаагийн Ажлын хэсгийн хорооны хурлыг Ерөнхий сайд Владимир Солодов, NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нар удирдан зохион байгуулсан бөгөөд гишүүн орон нутгуудын олон улсын харилцааны арга хэмжээг танилцуулан Холбооны арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах арга зам, гишүүний татварын төлөх хугацааг хойшлуулах, гишүүн орон нутаг бүрээс NEAR-ыг сурталчлах хүндэт элч томилох зэрэг асуудлуудаар хэлэлцэж бичгээр санал өгсөн 30 орон нутгийг оролцуулан олонхын саналаар ХЭГ-ийн зүгээс өргөн барьсан үндсэн санал дэмжигдэв.
Түүнчлэн 2005 оноос хойш БНСУ-ын Гёнсанбүг муж байнгын Хэрэг Эрхлэх Газрын үйл ажиллагааны зардалд оруулсан нийт хөрөнгийг 2018 оны ХЭГ-ийн төсвийн дэлгэрэнгүй мэдээллийн хамт анх удаа тайлагнасан ба гишүүн орон нутгууд Гёнсанбүг мужийн олон улсын хэмжээний хувь нэмэрт талархан алга ташиж хариу талархал илэрхийллээ.
Хариу