동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын 12 –р Бүгд хурал амжилттай зохион байгуулагдлаа2018-11-02

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.jpg  

첨부파일

 

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR) нь 2018 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Хятад улсын Хунань мужийн Жанжиажэ хотноо “NEAR-ын 12-р Бүгд хурал”-ыг зохион байгууллаа. Хуралд Хятад улсын Хунань мужийн захирагч бөгөөд NEAR-ын хурлын дарга Сюй Да Жиэ, Монгол улсын Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй 7 Засаг дарга, ОХУ-ын Сахагийн БНУ-ын Ерөнхий сайд, БНСУ-ын Жолланам мужийн захирагчийн орлогч болон Гёнсанбүг мужийн захирагчийн эдийн засаг хариуцсан орлогч, Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг 5 улсын 29 гишүүн орон нутгийн төлөөлөл, NEAR-ын ХЭГ-ийн ажилтнууд, Хятад улсын Хунань муж, Жанжиажэ хотын холбогдох ажилтнууд зэрэг 150 гаруй хүн оролцлоо.

 


 

Нээлтийн ёслолд БНСУ-ын Гёнсанбүг мужийн засаг даргын эдийн засаг хариуцсан орлогч дарга Жон Ү Хон тэргүүтэй 5 дарга баярын үг хэлж Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён, NEAR-ын хурлын дарга Сюй Да Жиэ нар мэндчилгээ дэвшүүлж дурсгалын зураг авхуулсан. Мөн энэ үеэр хурлын дарга Сюй Да Жиэ гишүүн орон нутгуудын удирдлагууд болон дараагийн хурлын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

 


Хурлын 1-р хэсэгт салбар хороодын үйл ажиллагааны тайлан, гишүүн орон нутгуудын илтгэл, дараагийн хурлыг зохион байгуулах орныг сонгох, туг гардуулах ёслол болсон. 

 

 


2-р хэсэгт Солонгос улсын Жолланам муж, Сахагийн БНУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав. Үргэлжлүүлэн хурлын хэлэлцүүлгийг зохион байгуулж дүгнэлтээ тайлагнасан.



Энэ удаагийн Бүгд хурлаар Япон улсын Акита муж шинээр гишүүнээр элссэн бөгөөд “Шинэчлэлийн хороо”, “Залуучуудын бодлогын хороо”, “Уламжлалт эмийн хороо” зэрэг 3 хороо шинээр байгуулагдав. Мөн Аялал жуулчлалын хорооны зохион байгуулагч болох Хятад улсын Хэнань мужтай Хятад улсын Ниншягийн хотон үндэстний ӨЗО хамтран зохион байгуулагч боллоо. Түүнчлэн гишүүний татварын асуудлыг хойшлуулсан ба шаардлагатай үед түр ажлын хэсгийн хороог зохион байгуулах зөвшөөрөл, 2 жилээс дээш хугацаанд хорооны хурлыг зохион байгуулаагүй тохиолдолд Хэрэг Эрхлэх Газар зохион байгуулагчийг солиход ажлын хэсгийн хорооны саналаар сонгож болох асуудлууд зөвшөөрөгдөв. NEAR-ын гишүүн орон нутгуудын гишүүний үнэмлэхийг албажуулахаар болсон.




Хурлын дараа Жанжиажэ хотын Тужиа үндэстний Тэнгэрийн хаалга хайрханы театрын тоглолтыг үзэв. 10-р сарын 30-нд Хунань мужаас зохион байгуулсан аялалд оролцсон.