Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR ХЭГ-ын ажилтнууд “Олон орны үндэсний тоглоом наадгайны фестиваль”-д оролцов.2018-11-27
Бичлэг оруулахAdmin
Файл QI2A9080.JPG
11 дүгээр сарын 22-ны өдөр тус газрын ажилтнууд Гёнсанбүг мужийн Пухан хотын Чанпу дунд сургуулиас олон янзын шинж байдал ба харилцан хүндлэлийг бий болгохын тулд зохион байгуулсан “Олон орны үндэсний тоглоом наадгайны фестиваль”-д оролцов. Уг арга хэмжээг тоглоом наадгайгаар дамжуулан сурагчдад олон орны соёлын талаар ойлголт өгөх зорилгоор зохион байгуулжээ.
NEAR ХЭГ-аас Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин, Монгол, Оросын орон нутгаас ирсэн төрийн албан хаагч тэргүүтэй 6 хүн энэ фестивальд оролцов. Тухайлбал ОХУ-ын Сахагийн БНУ-ын төрийн албан хаагч Константинова Анастасия Саха үндэсний тоглоом болох “Хабылык, “Веревка”, “Хаамыска”-г зааж сонирхуулав.
Монгол улсын Өмнөговь аймгийн төрийн албан хаагч Э.Аззаяа Монгол үндэсний “Шагай” тоглоомыг зааж сонирхуулан хамтдаа тоглоцгоов.
Хариу