Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ын Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2019 арга хэмжээ Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо амжилттай зохион байгуулагдлаа.2019-04-30
Бичлэг оруулахAdmin
Файл QI2A0177.JPG
NEAR-ын Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2019 арга хэмжээ 4-р сарын 24-26-ны өдрүүдэд Гёнжү хотын Хёндэй зочид буудалд зохион байгуулагдлаа. Тус хуралд Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны гишүүн 5 орны 100 гаруй мэргэжилтнүүд оролцсон.
4-р сарын 25-ны өдөр хурлыг NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён нээж үг хэлсэн бөгөөд Гёнжү хотын захирагчийн орлогч Ли Ён Сог баяр хүргэж үг хэлэв. Мөн NEAR-ын ХЭГ-ын үйл ажиллагааны тайлан болон Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос гишүүн орон нутгууд илтгэл тавьж, салбар хорооны тайлан, цаашдын төлөвлөгөө зэргийг танилцуулсан. Хурлын 2 дахь хэсэгт “Гишүүний татварыг зохистой зарцуулах” болон “Шинэ салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх” гэх мэт асуудлаар хэлэлцлээ.
Хурлын дараа Соаг совон /Соаг сургууль/-ын соёлтой танилцах хөтөлбөр, NEAR-аас зохион байгуулсан хүлээн авалт үргэлжилж 26-ны өдөр Гёнжү хотын шувууны парк, ургамлын хүрээлэнтэй танилцах аялал хйисэн.
Хариу