Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ БНХАУ тунхагласны 70 жилийн ойн баярт оролцлоо.2019-09-24
Бичлэг оруулахAdmin
Файл 기념사진.jpg
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 9-р сарын 23-ны өдөр Пусан хотод суугаа Хятад улсын Ерөнхий консулын газраас зохион байгуулсан БНХАУ тунхагласны 70 жилийн ойн баярт оролцон Ерөнхий консул Гүфэнд баяр хүргэж Хятад улсын Хэйлонжан муж тэргүүтэй NEAR-ын гишүүн орон нутгуудын сүүлийн үед хийж буй олон улсын арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.
Ерөнхий консул Гүфэн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ БНХАУ-ын 70 жилийн түүхийг тоймлон яриад олон улсын хэмжээнд хариуцлагатай их гүрний хувьд хятадын чиг үүрэг, ерөнхий консулын газар Хятад, Солонгосын нутгийн захиргааны байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж хичээн ажиллаж байна гэлээ.
Хариу