Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Пусан хотын Донг А их сургуулийн Хятад-Япон орон судлалын тэнхимийн оюутнууд Холбооны ХЭГ-т зочлов.2019-09-19
Бичлэг оруулахAdmin
Файл 동아대 중일학부 NEAR직원 단체사진.JPG
Пусан хотын Донг А их сургуулийн Хятад-Япон орон судлалын тэнхимийн 60 гаруй оюутнууд Вон Дун Үг удирдагч багшийн хамт 9-р сарын 19-ний өдөр Холбооны Хэрэг Эрхлэх Газарт зочлон тус газрын үйл ажиллагаатай танилцаж Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэтэй ярилцлаа.
Хятад, Япон орон судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд Зүүн Хойд Азийн 6 орны нутгийн захиргааны байгууллага хоорондын олон улсын харилцаа, хамтын ажиллагааны платформыг хариуцаж буй NEAR-ын ХЭГ-ийн үүрэг оролцоотой танилцах зорилготой байв.
Оюутнууд ХЭГ-ийн өнөөгийн байдалтай танилцсаны дараа Пусан хоттой ойр орших Пухан хотноо Олон улсын харилцаанд чухал үүрэгтэй NEAR хэмээх олон улсын байгууллага байдаг гэдгийг мэдээгүй байсныг дурдаад ХЭГ нь Пухан хотод байрлаж буй шалтгааны талаар асуусан бөгөөд Солонгос, Японы худалдааны маргаан гэх мэт засгийн газар хоорондын дипломат харилцааны зөрчилдөөнөөс үл хамааран орон нутаг хоорондын болон иргэд хоорондын харилцааг удирдан чиглүүлж буй NEAR-ын үүрэг оролцооны тухай ойлголтоо илэрхийлсэн.
Хариу