Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 9-р сарын 5-8-ны өдрүүдэд Хятад улсын Өвөрмонголын ӨЗО-нд зохиогдсон Олон улсын харилцааны арга хэмжээнд оролцлоо.2019-09-16
Бичлэг оруулахAdmin
Файл 5.jpg
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Улаанцав хотноо зохиогдсон Хятад-Монголын 3 дахь удаагийн үзэсгэлэн яармаг, Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны өндөр дээд хэмжээний форумд оролцон баяр хүргэж үг хэлэв. Мөн Өвөрмонголын ӨЗО-ын орлогч дарга Айрихуатай уулзан ХЭГ, өөртөө засах орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Орлогч дарга Айрихуа нь Өвөрмонголын ӨЗО-ын салхины эрчим хүч, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн байдлыг танилцуулаад NEAR-ын салбар хорооны үйл ажиллааны нэгэнд шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарыг нэвтрүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга хариуд нь эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн салбар хороотой холбон тохиромжтой арга замыг эрэлхийлнэ хэмээн хариуллаа.
Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн дарга Ким тус үзэсгэлэнд оролцсон Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Дорнод аймгийн засаг дарга, засаг даргын орлогч зэрэг NEAR-ын гишүүн орон нутгуудын төлөөллүүдтэй мэнд мэдэлцээд холбооноос зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг хүсэв.
Хариу