본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[Япон, Ишикава муж] Мужийн захирагчийн сонгуульд Канаазава хотын өмнөх дарга Ямано Юкиёши сонгогдлоо.

2026-03-09

Бичлэг оруулах

Admin

첨부파일


3-р сарын 8-ны ням гарагт болсон Ишикава мужийн захирагчийн сонгуульд Канаазава хотын өмнөх дарга Ямано Юкиёши (63)настай шинэ захирагчаар сонгогдлоо. Ямано нь Канаазава хотын зөвлөлийн гишүүнээр (4 удаа сонгогдсон) ажиллаж байсан бөгөөд 2010 оноос 2022 он хүртэл Канаазава хотын даргаар ажиллаж байсан хүн юм.


Энэ удаагийн сонгуульд Ямано нэр дэвшигч нь Ното хойгийн газар хөдлөлтөөс хурдан хугацаанд сэргээн босгох, мөн иргэдийн амьжиргааг тогтворжуулах зорилгоор “усны үндсэн төлбөрийг 6 сарын хугацаанд үнэ төлбөргүй болгох”, “Ното чиглэлийн ‘Тандербёрд’ тусгай хурдан галт тэргийг дахин ажиллуулах” зэрэг гол бодлогыг дэвшүүлж, мужийн иргэдийн дэмжлэгийг авч чадсан байна.


Ямано сонгогдсон тухай сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Канаазава хотын даргаар ажиллах хугацаандаа үүргээ үнэнчээр биелүүлж ирснийг үнэлсэн гэж бодож байна.Улс болон орон нутгийн захиргаанаас боловсруулсан сэргээн босголтын төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ мужийн захиргааны ажилтнууд болон иргэдтэй итгэлцлийн бат бөх харилцаа бий болгож, ажлаа урагшлуулах болно” гэж мэдэгдсэн байна.


Нөгөө талаар, Ишикава муж нь 1996 онд NEAR байгуулагдах үеэс эхлэн оролцож ирсэн үүсгэн байгуулагч гишүүдийн нэг юм. NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жиний нэрийн өмнөөс сонгогдсонд баяр хүргэх болон албан тушаалдаа орсонд нь баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн захидал илгээхээр төлөвлөж байна.



Эх сурвалж

NHK뉴스:eb.nhk/newsweb/na/na-k10015066231000