본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[Япон, Тояама муж] "NEAR-ийн Байгаль орчны хорооны үйл ажиллагааны тайлан (2024)" -г илгээв

2025-03-17

Бичлэг оруулах

Admin

Файл


Байгаль орчны хорооны зохицуулагч байгууллагаар ажиллаж буй Япон улсын Тояама муж нь жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ, төслийн материалыг нэгтгэн "NEAR-ийн Байгаль орчны хорооны тайлан"-г боловсруулдаг. 2025 оны 3 сарын 12-ны өдөр 2024 оны тайланг NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт илгээв. 

2024 онд дараах 8 тусгай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

① Зүүн хойд Азийн залуучуудын байгаль орчны манлайлагчдыг хөгжүүлэх хөтөлбөр

② Далайн хог хаягдлын гаралтыг бууруулах талаархи сургалт, мэдээллийн үйл ажиллагаа

③ Байгаль орчны талаарх зурагт хуудасны үзэсгэлэн

④ Эргийн биологийн судалгаа

⑤ "Цэнхэр нүүрстөрөгч" залуучуудын байгаль орчны боловсролын туршилтын хөтөлбөр

⑥ "Эко-Селфи" гэрэл зургийн уралдаан - селфигээр дамжуулан байгаль орчныг хамгаалах

⑦ Зүүн хойд Азийн бүс нутгийн биологийн улирлын судалгаа

⑧ Голын биологийн мониторинг

Эдгээр төсөл, хөтөлбөрийн мэдээллийг орчуулсны дараа "Зүүн хойд Азийн Байгаль орчны Мэдээллийн Портал (https://www.npec.or.jp/northeast_asia/index.html)"-д байршуулна.


※"Зүүн хойд Азийн Байгаль орчны Мэдээллийн Портал (https://www.npec.or.jp/northeast_asia/index.html)" нь 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчны хороотой холбоотой материалуудыг хятад, солонгос, япон, монгол, орос, англи гэсэн 6 хэлээр хүргэдэг.