〇Жолланам мужийн захирагч Ким Ён Нуг 2 сарын 20-ны өдөр Жолланам мужид айлчилсан БНСУ-д суугаа Япон улсын Элчин сайд Мицүшима Гуйчиг хүлээн авч уулзан Жолланам мужид зохион байгуулах олон улсын арга хэмжээ болон соёлын төсөл хөтөлбөр зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хэлэлцэв.
〇Тэрээр энэ жил зохион байгуулах олон улсын чанартай арга хэмжээ болон Намду соёлын хөтөлбөр, Япон ба Жолланам мужтай холбоотой үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд Мицүшима сайд Жолланам муж Япон улстай тогтвортой хамын ажиллагаа явуулж, харилцааг өргөжүүлэхэд идэвхитэй хамтарч ажиллана гэв.
〇 Нөгөөтэйгүүр энэ жил Жолланам мужид болох олон улсын чанартай гол арга хэмжээ нь Жоннам Олон улсын мод цэцгийн виенналле(8-10сар), НамдуОлон улсын хүнсний аж үйлдвэрийн үзэсгэлэн(10 сар), Олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн(10 сар), 2026 Ёосү-Дэлхийн арлын үзэсгэлэн(2026 оны 9~10 сард) юм.
[Эх сурвалж, холбогдох мэдээг үзэх : Ёнхаб ньюс]