동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сөүл хотын захиргааны Олон улсын харилцааны Элчин сайд Ку Хонг Соктой уулзав2024-01-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1-р сарын 8-ны даваа гарагт Сөүл хотын захиргаанд зочилж, Олон улсын харилцааны элчин сайд Ку Хонг Соктой уулзаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн орон нутгийн засаг захиргааны байгууллага хоорондын хамгийн том олон талт солилцооны платформ болох NEAR-ийн талаар танилцуулав.  

Ерөнхий нарийн бичгийн дарга Им хэлэхдээ "Сөүл бол БНСУ-ын 17 хотын орон нутгийн засаг захиргааны байгууллагаас NEAR Холбоонд нэгдээгүй цорын ганц хот юм. Сөүл нь Солонгосын орон нутгийн засаг захиргаа хоорондын олон улсын хамтын ажиллагаанд тэргүүлэгч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд NEAR Холбоонд нэгдсэнээр Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд ч тэргүүлэх үүрэг гүйцэтгэж болно гэдэгт итгэж байна" хэмээв.



Үүний хариуд Элчин сайд Ку Хонг Сок Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагаан дахь NEAR-ын үүрэг оролцоог үнэлж, Сөүл хотоос үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын (CITYNET, WeGo) талаар танилцуулж, Сөүл хот NEAR Холбоонд элсэх асуудал одоогоор багахан бэрхшээлтэй байгаа бөгөөд бид бүхий л талаар хичээх болно хэмээв.