동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 2023 Олон улсын форум болон Эдийн засаг, хүмүүнлэгийн хорооны 14-р хурал болж өнгөрлөө2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일

- ‘Их шилжилтийн үе, Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны арга замсэдвээр Гёнжү хотноо болж өнгөрлөө

- NEAR-ийн түүхэнд хамгийн их буюу 5 улсын 38 орон нутаг оролцож, Зүүн хойд Азийн хамтын хөгжлийн төлөөх арга замыг эрэлхийлэв.   



Гёнсанбүг муж, ЗХАНЗХ(NEAR) хамтран 12 сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулсан NEAR 2023-Олон улсын форум болон Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 14-р хурал Гёнжү хотноо болж өнгөрлөө. “Их шилжилтийн үе, Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны арга зам” сэдвээр болсон энэхүү арга хэмжээнд Монгол, Солонгос, Орос, Хятад, Япон 5 улсын 38 орон нутаг, холбогдох байгууллагуудаас 200 гаруй хүн оролцлоо.

12 сарын 7-ны өдөр нээлтийн арга хэмжээ, форум, хурал, 12 сарын 8-ны өдөр хоттой танилцах аялалын хөтөлбөр зохион байгуулав.

Форумыг нээж NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин баяр хүргэж, Гёнсанбүг мужийн Захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч И Даль Хи, Гёнжү хотын Захирагч Жү Наг Ён, TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Хы Соб, Бүсан хот дахь БНХАУ-ын Дэд Консул Ү Ёг Би, ОХУ-ын Ерөнхий консул Дудник, TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Жон Сүг нар тус тус баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Пухан хотын Захирагч И Ган Дог баярын захидал илгээв.


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин форумыг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн

үед дэлхийд болон Зүүн хойд Азид хамтын ажиллагаа болон өрсөлдөөн, сөргөлдөөн зэрэгцэн оршиж байна. Ийм үед орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшлийн түвшинд харилцах нь илүү чухал болоод байна. 6 улсын 81 орон нутаг  гишүүнээр элссэн Зүүн хойд Азийн олон талт солилцооны хамгийн том платформ болох NEAR-аар дамжуулан төрөл бүрийн харилцаа, хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлье” гэв.



Гёнсанбүг мужийн Захирагчийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн Орлогч И Даль Хи баяр хүргэж үг хэлэхдээ "Одоо дэлхий дахин өрсөлдөөн, эдийн засгийн хямрал, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг төвөгтэй нөхцөл байдалтай тулгарч байна. Ийм үед түүх, соёл, газар зүйн хувьд гүнзгий холбогдсон Зүүн хойд Азийн орон нутгууд NEAR-ийн хүрээнд хамтран ажиллах ёстой" гэв.


Эрдэмтэд оролцсон форум “Зүүн хойд Азийн нөхцөл байдалд орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр болсон бөгөөд хуралдааныг Солонгосын Гадаад харилцааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Шин Бун Гил даргалж, 5 улсын илтгэгчид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.



Үүнд Зүүн хойд Азийн нөхцөл байдлын үнэлгээ болон орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх арга замын тухай санал (Да Жи Ган, Хэйлунжаны нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Зүүн хойд Азийн судалгааны институт, 2-р зэргийн судлаач) Зүүн хойд Азийг энхтайван хөгжлийн төв рүү! (Хаба Күмику, Дэлхийн олон улсын харилцааны нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч) Зүүн хойд Азийн нөхцөл байдлын өөрчлөлтөд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг явуулах арга зам (И Хёг, Солонгос, Японы ирээдүй форумын дарга) Зүүн хойд Ази дахь улс орнуудын зөрчилдөөн, байгаль орчны доройтол, хамтын ажиллагаа ба Монгол улсын шийдлүүд (Ж.Баттөр, МУИС, Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор) Зүүн Хойд Азийн тоглогчдын загвар болох Хятад-Оросын орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа (Лүкин Александр, Москвагийн Олон улсын Харилцааны их сургуулийн Зүүн Ази болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын судалгааны төвийн дарга) зэрэг илтгэлүүд тавигдсан бөгөөд дараагаар нь Хятадын Өвөрмонголын ӨЗО-ы Эдийн засгийн их сургуулийн багш Лью Ли Пэн, Шэньяан дахь БНСУ-ын Ерөнхий консул асан Шин Бун Соб, Солонгосын Зүүн Хойд Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ким Хён Сү, Томскийн их сургуулийн багш Данков Артем нар хэлэлцүүлэгт оролцов.


Илтгэл хэлэлцүүлэг тавьсан оролцогчид Америк, Хятадын хоорондын өрсөлдөөн эрчимжиж, Украинд дайн дажин байгаатай холбоотойгоор Зүүн хойд Азийн дэг журмын тогтворгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед сөргөлдөөн урьдын адил давтагдахгүй байх орчинг бүрдүүлэхэд орон нутгийн засаг захиргаа тэргүүлэх ёстой гэдэгт санал нэгдлээ. Мөн соёл, урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт илүү төвлөрч харилцааг явуулах шаардлагатай гэж үзэв.



Тусгай илтгэл хэсэгт Байгаль орчин (Тогтвортой хөгжлийн бодлого болон санхүүгийн үүсвэрийг бэхжүүлэхийн төлөөх бүсийн хамтын ажиллагаа) Залуучууд (Солонгосын залуучуудын бодлого ба залуучуудын олон улсын харилцаа) Аж үйлдвэр (Стратегийн өрсөлдөөнт эрин үеийн Зүүн хойд Азийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чиг хандлага) зэрэг илтгэл тавигдлаа.



Тодруулбал, энэ онд анх удаа нутгийн захиргааны байгууллагуудыг тусад нь хуралдуулж, 12 орон нутгийн засаг захиргааны нэгж, гишүүн байгууллагууд үйл ажиллагаа, бодлого чиглэлээ сурталчилж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны төслийн саналаа танилцуулсанаар орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны бодит суурийг бий болгов.  Кёнсанбүг мужийн Олон улсын харилцааны Элчин сайд Чае Жин Вон "Кёнбүг мужийн тодорхой бүс нутгийн эрин үе, К-U хотын төсөл нь орон нутгийн захиргааны байгууллагуудад томоохон өөрчлөлтийг авч ирэх болно" гэж зарласан нь Зүүн хойд Азийн бусад орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татав. 


Түүнчлэн олон улсын форум болон Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хуралдааны үеэр Кёнсанбүг мужийн Пухан хот болон БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗО-ы төлөөлөгчид хооронд уулзалт зохион байгуулж, хоёрдогч батерейны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцсэн зэргээр Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хооронд идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа өрнөсөн юм.