동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга TCS, WeGo зэрэг холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлнэ2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

 

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга 12 сарын 7-ны өдөр NEAR 2023-Олон улсын форум болон 14 дэх удаагийн Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хуралд оролцохоор Гёнжү хотноо хүрэлцэн ирсэн Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар(TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И Хы Соб, Дэлхийн ухаалаг хотуудын байгууллага(WeGo)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Жон Сүг нарыг хүлээн авч уулзан талархал илэрхийлээд цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэмжихийг хүсэв.


TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Хы Соб Олон улсын форумд баяр хүргэж үг хэлэхдээ Зүүн хойд Азийн орон нутгууд хооронд олон талт харилцаа, хамтын ажиллагааг явуулахад чухал платформ болох NEAR-ийн үүрэг чухал болохыг онцлон хэлсэн бөгөөд NEAR ба TCS хооронд туршлагаасаа хуваалцаж, нягт харилцан хамтын ажиллагааны түншлэлийг бэхжүүлэхийг хүсч байна гэв.



WeGo-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Жон Сүг Олон улсын форумд баяр хүргэж үг хэлэхдээ төрөл бүрийн бодлогод ухаалаг хотын технологи ба механизмыг ашиглах шаардлагатайн адил ухаалаг хотын салбарт орон нутгуудын хамтын ажиллагаа улам чухал болж байгааг дурдаад Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд NEAR платформын үүрэг чухал болохыг онцлов.

Цаашид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар холбогдох байгууллагуудтай хамтран залуучуудын хөтөлбөрөөс авахуулаад тогтвортой хөгжил зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг явуулахаар болов.