동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шаньси, Ганьсу мужуудын төлөөлөгчидтэй уулзав.2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12 дугаар сарын 6-ны өдөр NEAR 2023-Олон улсын форум болон Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 14 дүгээр хуралд оролцохоор Гёнжү хотод хүрэлцэн ирсэн Шаньси, Ганьсу мужуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Шаньси мужийн Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын Ази тивийн газрын дарга, NEAR-ын Хүндэт элч Ши Гуовэй тэргүүтэй Шаньси мужийн төлөөлөгчид болон Ганьсу мужийн Чинян хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Линфан тэргүүтэй төлөөлөгчдийг угтан авсан юм.



Зүүн хойд Азийн 5 орны 38 орон нутгийн засаг захиргааны нэгжийн төлөөлөгчид оролцож байгаа энэ удаагийн форум NEAR-ийн түүхэн дэх хамгийн том олон улсын форум болж буйг танилцуулж, Шаньси муж NEAR-ийн Эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн хороог улам бүр идэвхтэй ажиллуулахыг хүссэнээс гадна Ганьсу муж энэ жил NEAR Холбоонд элссэнээс хойш төрөл бүрийн арга хэмжээг сонирхож, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлж цаашид ч үргэлжлүүлэн сонирхож, оролцохыг хүсэж байгаагаа илэрхийлэв.



Ши Гуовэй дарга Ерөнхий нарийн бичгийн дарга Имийг энэхүү арга хэмжээнд урьж, зочломтгой хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлээд ирэх жил Шаньси мужид айлчлахыг хүслээ.

 

 

Үүнээс гадна, Ганьсу мужийн Чинян хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Линфан Ганьсу муж болон Чиньян хотын өнөөгийн байдлыг танилцуулж, NEAR платформоор дамжуулан Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаатай найрсаг харилцаагаа өргөжүүлж, эгч дүү хотууд болох хүсэлтэй байна, үүнд NEAR Хэрэг эрхлэх газраас дэмжиж өгөхийг хүссэн юм.