동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын орон нутгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

12 сарын 6-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR 2023-Олон улсын форум болон 14 дэх удаагийн Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хуралд оролцохоор Монгол улсаас хүрэлцэн ирсэн илтгэгч, аймгийн ЗДТГ-ын дарга нар болон NEAR-ийн Хүндэт элч нарыг хүлээн авч уулзав.

Им дарга оны сүүлээр цаг зав гарган хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлээд цаашид Монгол улсын орон нутгуудын зүгээс NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэв.

Хариуд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан Монгол улсын орон нутгуудыг төлөөлөн энэ удаагийн арга хэмжээнд урьсан явдалд талархал илэрхийлж, цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно хэмээгээд энэ удаагийн Олон улсын форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.



Нөгөөтэйгүүр энэхүү форумд илтгэл тавихаар хүрэлцэн ирсэн МУИС-ийн Улс төр, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор Ж.Баттөр "NEAR Холбоо нь Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг явуулахад идэвхтэй дэмжлэг болж буйд талархал илэрхийлээд орон нутгуудын гадаад харилцааг хөгжүүлэх чадавхийг сайжруулах нь чухал бөгөөд үүнтэй холбоотой судалгаа ч мөн хомс байдгийг онцлоод энэ удаагийн форум орон нутгуудын гадаад харилцааны чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм" гэв.


Баянхонгор аймгийн NEAR-ийн Хүндэт элч С.Готов энэхүү форумд Хүндэт элчийн хувиар урин оролцуулж буйд талархал илэрхийлээд форумаас олж авсан мэдээлэл, төрсөн сэтгэгдлээ NEAR Холбоог сурталчлан таниулахад идэвхтэй ашиглах болно гэв.

Энэ удаагийн арга хэмжээнд Монгол улсын 10 орон нутгийн 23 төлөөлөгч оролцлоо.