동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хэйлунжан, Хунань мужийн төлөөлөгчидтэй уулзав.2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12 дугаар сарын 6-ны өдөр  NEAR-2023 олон улсын форум болон Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 14 дэх удаагийн хуралд оролцохоор Гёнжү хотноо хүрэлцэн ирсэн Хэйлунжан, Хунань мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Хэйлунжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн хойд Азийн хүрээлэнгийн хоёрдугаар зэрэглэлийн судлаач, Зүүн хойд Азийн стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч Да Жиган болон Хунань мужийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Хунань мужийн Ардын засгийн газрын хөгжлийн судалгааны төвийн орлогч дарга Хөү Шибао зэрэг тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, Зүүн хойд Азийн 5 орны 38 орон нутгийн төлөөлөл оролцож байгаа энэхүү форум түүхэн дэх хамгийн том олон улсын форум болж байгааг онцлон танилцуулав. Мөн тэрээр цаашид Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагын судалгааны төвүүдийн сүлжээ платформыг байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлээд тус ажилд Хэйлунжан болон Хунань мужийн Нийгмийн шинжлэх ухааны академиас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

 


Хариуд нь хоёрдугаар зэрэглэлийн судлаач Да Жиган Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Шэньян дахь БНСУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байх хугацаандаа Хэйлунжан муж, Солонгос улсын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байсанд талархал илэрхийлэхийн ялдамд Хэйлунжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академи нь цаашид орон нутгийн захиргааны байгууллагын судалгааны төвүүдийн сүлжээ платформыг байгуулах ажлыг бүхий л талаар дэмжин хамтран ажиллана хэмээв.


Түүнчлэн Орлогч дарга Хөү Шибао Ерөнхий нарийн бичгийн дарга Имд энэхүү олон улсын форумд урьсанд талархаж байгаагаа илэрхийлээд, Хунань мужийн Нийгмийн шинжлэх ухааны академи өнөөг хүртэл Зүүн өмнөд Азийн бүс нутгийн судалгаанд анхаарлаа хандуулж ирсэн бол энэ удаагийн NEAR-2023 Олон улсын форумд оролцсоноор Зүүн хойд Азийн бүс нутгийг судлах томоохон боломж нээгдэж байгааг мөн дурдлаа.