동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шааньси мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


 12 сарын 6-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR 2023-Олон улсын форум болон 14 дэх удаагийн Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хуралд оролцохоор Гёнжү хотноо хүрэлцэн ирсэн Шааньси мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Им дарга Шааньси мужийн Залуучуудын Холбооны гишүүн Дай Вэй, Нарийн бичгийн даргын орлогч Ян Лин, Шааньси мужийн Ардын гадаадтай харилцах нөхөрлөлийн нийгэмлэг, Видео мэдээллийн группийн захирал бөгөөд  NEAR-ийн Хүндэт элч Лю Жэн, мөн тус мужийн Торгоны замын соёлын харилцааны төвийн захирал бөгөөд NEAR-ийн Хүндэт элч Ли Ман Руй нарыг угтан авч, энэ удаагийн арга хэмжээ нь Зүүн хойд Азийн 5 улсын 38 орон нутаг оролцож байгаагын хувьд NEAR-ийн түүхэнд хамгийн том олон улсын форум болж буйг онцлон сонирхуулав. Мөн тэрбээр энэ жил NEAR-ийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон Шааньси мужийн Гадаад харилцааны албаны захирал Яо Хонгжуан болон бусад төрийн албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийлээд цаашид NEAR-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэв.



Хариуд нь Нарийн бичгийн даргын орлогч Ян Лин Им даргад талархал илэрхийлээд Шааньси мужийн Залуучуудын Холбооны өнөөгийн байдлын талаар танилцуулав. Мөн NEAR-ийн Хүндэт элч Лю Жэн Ерөнхий нарийн бичгийн даргыг Шааньси мужид айлчлахыг урив. Түүнээс гадна NEAR-ийн Хүндэт элч Ли Ман Руй Шааньси мужийн Торгоны замын соёлын харилцааны төвийн талаар танилцуулж, цаашид NEAR платформоор дамжуулан Зүүн хойд Азийн орон нутгуудтай соёл урлаг, фестивалийн чиглэлээр харилцаж, хамтран ажиллах тал дээр NEAR-ийн дэмжлэгийг хүсэв.