동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жилинь мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 2.jpg  

첨부파일


12 сарын 6-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR 2023-Олон улсын форум болон 14 дэх удаагийн Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Жилинь мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Им дарга Жилинь мужийн Ардын гадаадтай харилцах нөхөрлөлийн нийгэмлэгийн Соёлын харилцааны хэлтсийн дарга Лю Да Вүй болон Солонгос, Хятадын хамтарсан жишиг дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан энэ жил NEAR-ийн төрөл бүрийн арга хэмжээнд Жилинь мужаас идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрбээр энэхүү арга хэмжээ нь Зүүн хойд Азийн 5 орны 38 орон нутаг оролцсоны хувьд NEAR-ийн түүхэнд хамгийн том олон улсын форум болж байна гэдгийг танилцуулж, ирэх онд Жилинь мужаас байгуулах NEAR-ийн Олон улсын боловсон хүчний харилцааны хороог идэвхтэй ажиллуулж, үүндээ NEAR платформыг илүү идэвхтэй ашиглахыг хүсэв.

  


Хариуд нь Лю дарга Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд хандан тэрээр Шэньян дах БНСУ-ын Ерөнхий консулаар ажиллах хугацаандаа Хятад Солонгос(Чанчун)-ын хамтарсан жишиг бүсийг байгуулахаас гадна Жилинь муж ба Солонгосын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсаныг дурдаад цаашид NEAR платформоор дамжуулан Солонгос улсын төдийгүй Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудтай илүү идэвхтэй харилцахыг хүсч байна гэв. Мөн ирэх жил болох Жилинь муж-Ганвон муж хооронд нөхөрлөлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээнд NEAR-ийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.