동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Олон улсын форумд оролцсон ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2023-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

12 сарын 6-ны өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR Олон улсын форум 2023 болон Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 14-р хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан нийтлэг сонирхож буй зүйлийнхээ талаар ярилцав.

Им дарга уг арга хэмжээнд биечлэн оролцсон оролцогчдод талархал илэрхийлээд, энэ удаагийн форум оролцогчдын тоо, цар хүрээний хувьд NEAR-ийн түүхэн дэх хамгийн том олон улсын форум гэдгийг тайлбарлав. Ялангуяа Эрхүү, Томск мужийн Захирагчийн орлогч нар 14-р Бүгд хуралд оролцох зэргээр NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд цаашид ч идэвхтэй оролцож, дэмжиж ажиллахыг хүсэв.

Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн яамны дэд сайд Васильева Светлана Олон улсын форум болон Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 14-р хуралд урьсанд талархал илэрхийлээд Эрхүү муж NEAR-тай хамтран ажиллахад ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд цаашид NEAR-ийн төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно гээд Ерөнхий нарийн бичгийн даргийг Эрхүү мужид айлчлахыг хүсэв.

Томск мужийн их сургуулийн багш Данков Артём энэ удаагийн форумд урьсанд талархал илэрхийлээд NEAR-ийн платформыг өндөр үнэлэв.



NEAR олон улсын форумд уригдан оролцсон Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн Зүүн Ази, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын судалгааны төвийн захирал Лукин Александр энэхүү форум "Их шилжилтийн үе, Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны арга зам" сэдвээр болж байгаа нь цаг үеэ олсон бөгөөд орон нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.


Энэ форумд Эрхүү, Томск мужуудаас биечлэн оролцсон бөгөөд Алтайн БНУ-ын Эдийн засгийн яамны сайд Тупикин Вячеслав, Буриадын БНУ, Забайкаль хязгар, Красноярск хязгаар, Камчатк хязгаар, Томск мужаас онлайнаар оролцов.

Бүсан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Дудник Оксана форумын нээлтэд баяр хүргэж үг хэлэв.