동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн гишүүн, Хэйлонжан, Шааньси, Шаньси мужийн дарга нар шинээр томилогдов.2023-02-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 성장1.jpg  

첨부파일

Өнгөрсөн 1 сард Хэйлонжан муж ба Шааньси муж, Шаньси мужийн дарга нар солигдов. Хэйлонжан мужийн даргад Бүх Хятадын үндэсний ханган нийлүүлэлт, худалдааны хамтын ажиллагааны төв компаний Намын бүлгийн Дэд нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн дарга асан Лян Хуйлин, Шааньси мужийн даргад Енан хотын нарийн бичгийн дарга асан Зао Ган, Шаньси мужийн даргад Тяньжин хотын Дэд нарийн бичгийн дарга асан Жин Сян Жүин нар тус тус томилогдов.

Хэйлонжан муж 1996 онд NEAR-т албан ёсоор элссэн бөгөөд 2005 онд NEAR-ийн Байнгын Хэрэг эрхлэх газрыг байгуулах шийдвэр гаргахад оролцсон NEAR-ийн ууган гишүүн орон нутаг юм. 2017 оноос хойш Тээвэр, ложистикийн хороог хариуцан ажиллуулж ирсэн бөгөөд 2012 оноос хойш 3 удаа NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт албан хаагчаа томилон ажиллуулах зэргээр тус Холбооны хөгжилд голлох үүрэгтэй оролцож байна.


 

※ Зураг(зүүн талаас : Хэйлонжан мужийн дарга Лян Хүйлин, Шааньси мужийн дарга Зао Ган, Шаньси мужийн дарга Жин Шянжүин