동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, Монголын “NEAR-ийг сурталчлах Хүндэт элч” нартай онлайн уулзалт зохион байгуулав.2022-11-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 줌회의장면.jpg  

첨부파일

11 сарын 4ий өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Монголын гишүүн орон нутгуудаас өргөмжлөгдсөн “NEAR-ийг сурталчлах Хүндэт элч” нартай онлайнаар уулзалт зохион байгуулав.

Энэ арга хэмжээнд Говь-Алтай, Дорноговь аймаг, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл 5 аймгаас 6 Хүндэт элч оролцов.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй 5 хүн оролцов.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким уг Чэ Хүндэт элч нарын үйл ажиллагаа NEAR-ийн нэр хүндийг дээшлүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад NEAR Холбоо ба орон нутгийг холбоход гол үүрэг гүйцэтгэж орон нутагтай шууд харилцан NEAR-ийг нутгийнхаа ард иргэдэд таниулах боломжтойг онцлон хэлэв.

Уулзалтаар Хүндэт элч нар NEAR-ийг таниулж ирсэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулахын зэрэгцээ Монголоос өргөмжлөгдсөн Хүндэт гишүүд хоорондоо харилцах, мэдээлэл солилцох тухай санал тавьсан бөгөөд цаашид NEAR-ийг сурталчлан таниулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэв.  


Нөгөөтээгүүр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар өнгөрсөн 2020 оноос эхлэн Монголын гишүүн орон нутгуудын нийгмийн идэвхтэн, зүтгэлтнүүдийг NEAR –ийн Хүндэт элчид өргөмжилж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 12 аймгийн 19 хүн Хүндэт элчид өргөмжлөгдөөд байна.