동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Тайюуань 2022-Эрчим хүч, нүүрстөрөгч багатай хөгжлийн форум”-д баяр хүргэв.2022-09-08

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 사무총장 축사.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR-ийн гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Шааньси мужаас 9 сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулсан “Тайюуань 2022-Эрчим хүч, нүүрстөрөгчийн гаралт багатай хөгжлийн форум”-ын нээлтийн ажиллагаанд видео баярын мэндчилгээ дэвшүүлж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахын тулд бодит арга замыг санал болгож байгаа Шааньси мужийн хичээл зүтгэлийг үнэлэв. 


Форумын нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Шадар сайд Хан Зон, Исландын Ерөнхий сайд Катрин Якобсдоттир, Израилийн Байгаль орчны сайд Тамар Зандберг зэрэг дотоод, гадаадын  хүмүүс онлайн болон танхимаар оролцов.

Үүний зэрэгцээ, “Тайюаний эрчим хүчний нүүрстөрөгч багатай хөгжлийн форум” нь Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр 2016 оноос хойш зохиогдож буй мэргэжлийн, үндэсний хэмжээний олон улсын форум бөгөөд олон улсын нөлөө бүхий өндөр түвшний яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны талбар юм.