동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 13-р хурал 8-р сарын 22-24-ний өдрүүдэд БНСУ-ын Андун хотноо зохион байгуулагдлаа.2019-08-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일

БНСУ-ын Гёнсанбуг мужийн хариуцдаг Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурал 13-р хуралд Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг 5 улсын NEAR-ын гишүүн 19 орон нутгийн төлөөлөл оролцсон бөгөөд Гёнсанбуг мужийн Андун хотноо зохиогдлоо.

8-р сарын 23-ны өдөр зохиогдсон тус хурлыг нээж Гёнсанбуг мужийн засаг дарга И Чоль Вү үг хэлсэн бөгөөд мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жан Гён Шиг, NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, Пусан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул Геннади Рябков нар баяр хүргэж үг хэлсэн ба Зүүн Хойд Азийн нэгдмэл тогтолцоог бүрэлдүүлэх ирээдүй гэх мэт сэдвээр Солонгос мэргэжилтний тусгай илтгэл болон гишүүн орон нутгуудын бодит жишээн дээр тулгуурласан илтгэлүүд тавигдсан.


Түүнчлэн оролцогчид Солногосын оюуны соёлын хот хэмээгддэг Андун хотын түүхэн дурсгалт газруудаар зочилсноор Гёнсанбуг мужийн тухай гүнзгий ойлголттой болсон.