동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Зүүн хойд Азийн CEO эдийн засгийн хамтын ажиллагааны форум 2019”-д оролцов.2019-06-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 HJH_0263.JPG  

첨부파일

6-р сарын 1-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Гёнсанбүг мужийн Пухан хотноо зохион байгуулагдсан “Зүүн Хойд Азийн CEO Эдийн засгийн хамтын ажиллагааны форум-2019” арга хэмжээнд оролцов. Энэ үеэр Пухан хотын захирагч И Ган Дог, БНСУ-ын Төрийн захиргаа, удирдлагын яамны сайд асан Ким Бү Гём, Тайланд улсаас БНСУ-д суугаа элчин сайд Шинтун Раписадэпүн болон гадаад дотоодын албаны хүмүүстэй уулзлаа.


Энэ удаагийн форум нь “Зүүн Хойд Азийн Эдийн засгийн хамтын нэгдлийн төв – Пуханы шинэ оролдлого ба ирээдүй” хэмээх сэдвийн дор зохиогдсон бөгөөд Зүүн Хойд Азийн орнуудын орон нутгийн захирагч нар болон эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистик зэрэг төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд оролцон бүсийн хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцон хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцэв.



Мөн арга хэмжээний үеэр “Оросын бизнес эрхлэгчдийг урин оролцуулсан экспортын тухай уулзалт”, “Пуханы Оолон улсын сальют наадам” зэрэг арга хэмжээнүүд болж өнгөрсөн.