동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[БНСУ, Гёнсанбүг муж] “Нэгдсэн дуу хоолой, Нэгдсэн Гёнбүг” 3-р сарын 1-ний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээ зохиогдоно.2019-02-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 JPG_20190215_155052_1550213452547902.jpg  

첨부파일

Гёнсанбүг мужийн тусгаар тогтнолын хөдөлгөөний дурсгалын танхим 3-р сарын 1-ний хөдөлгөөн болон 2019 онд БНСУ-ын түр засгийн газар байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаад зориулан мужийн иргэдтэй хамтран олон талт арга хэмжээг зохион байгуулна. Эхний алхам нь 3-р сарын 1-нд “Нэгдсэн дуу хоолой, Нэгдсэн Гёнбүг” сэдвийн дор олон төрлийн соёлын арга хэмжээг зохионо. Өнөөг хүртэл хэвшмэл болсон ёслолоос татгалзан үндэсний хөгжмийн тоглолт, хөгжмийн гала шоу зэрэг төрөл бүрийн тоглолт, лекц, тусгаар тогтнолын тунхагийг хамтдаа унших, тусгаар тогтнолын хөдөлгөөний тэмцэгчдийн үр хойчийн шүлгийг унших, 3-р сарын 1-ний дууг хамт дуулах зэрэг арга хэмжээнүүд, мөн түүнчлэн мужийн иргэдийн нэгдсэн дуу хоолойгоор хашгирсан “Мандтугай” дүрс бичлэгийг үзүүлж иргэд хамтдаа мандтугай хэмээн уухайлах зэрэг иргэдийн шууд оролцоотой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.