Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ын Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын орон нутгуудыг төлөөлж ажилласан Анастасиягийн томилгоот хугацаа 8 сарын 12-ны өдрөөр дуусгавар болов.2020-08-13
Бичлэг оруулахAdmin
Файл 기념패전달.jpg
ОХУ-ын Сахагийн БНУ-аас 2018 онд NEAR-ын Хэрэг эрхлэх газарт томилогдон ажилласан Константинов Анастасиягийн 2 жилийн томилгоот хугацаа 8 сарын 12-ны өдрөөр дуусгавар болов.
Тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд Оросын гишүүн орон нутгуудтай харилцах, тус газарт орос хэлээр бичиг, материал орчуулах, хянах болон аман орчуулгийн ажлыг хариуцан ажиллах зэргээр байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Анастасияд дурсгалын зүйл гардуулж, өнгөрсөн хугацаанд гаргасан хичээл зүтгэлийг нь магтан сайшаав. Хариуд нь Анастасия тус газарт томилогдон ажиллах хугацаандаа харилцааны хүрээгээ тэлэх зэргээр олон улсын харилцааны ажилд туршлага хуримтлуулсан гэдгээ онцлон хэлэв.
Хариу