Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
“Зүүн хойд Азийн CEO эдийн засаг, хамтын ажиллагааны форум”-д NEAR-ын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцов.2020-10-30
Бичлэг оруулахAdmin
Файл 기념사진.JPG
10 сарын 30-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл “6 дахь удаагийн Зүүн хойд Азийн CEO эдийн засаг, хамтын ажиллагааны форум”-д оролцов.
Гёнсанбүг муж, NEAR-ын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр Пухан хотын захиргаанаас зохион байгуулсан энэхүү форум “Корона вирусын дараах үеийн Шинэ Умардын бодлого ба Пуханы сорилт” хэмээх сэдвээр зайн болон танхимын хэлбэрээр зэрэг явагдав.
Солонгосын Мэдлэг, Эдийн засгийн яамны сайд асан Хун Сог Ү форумыг нээж илтгэл тавив. Дараагаар нь Хятадын Жилинь мужийн Хүнчүн хотын захирагч, Японы Киото мужийн Майцрү хотын захирагч, Оросын Приморийн хязгаарын Владивосток хотын захирагч, Солонгосын Пухан хотын захиаргч нар “Covid 19-ын дараах Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хандлага ба хамтын ажиллагаа” хэмээх сэдвээр хотуудаас явуулж буй үйл ажиллагаа, цаашдын бодлогын талаар танилцуулав.
Мөн Солонгос, Хятад, Япон, Оросын мэргэжилтнүүд “Зүүн тэнгисийн эрэг хавийн эдийн засгийн өөрчлөлт ба Пуханы стратеги сонголт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн корона вирус гарсны дараах цаг үед Зүүн хойд Азийн хөгжил ба хамтын ажиллагааны олон төрлийн арга замын талаар санал бодлоо хэлэв.
Хариу