○Өнгөрсөн сарын 31-нд БНСУ-ын Олон Улсын Нутгийн Удирдлагын Зөвлөлийн газар (ICLEI) Чүнчоннам мужийн Данжин хотоос , Гёнги мужийн Гуян хот руу нүүж, нээлтийн ёслолоо хийлээ.
○ ICLEI-ийн Солонгос дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Пак Ён Хи үг хэлсний дараа Кёнги мужийн дэд захирагч Ёом Тэ Ён, Гуян хотын дарга И Дун Хуан нар баяр хүргэж үг хэллээ.
○ Нөгөөтээгүүр, ICLEI нь 1990 онд НҮБ-ын төв байранд болсон "Тогтвортой ирээдүйн төлөөх нутгийн удирдлагын дэлхийн бага хурал"-аар хэлэлцэж, байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд төв байр нь Герман улсад байрладаг. БНСУ-аас гадна өөр 13 улсад Нутгийн удирдлагын зөвлөлийн газар байгуулагдаж, 131 орны 2600 орон нутгууд гишүүнээр элссэн байна.
Холбогдох мэдээг үзэх [관련뉴스 보기]
Эх сурвалж : KBS ньюс