본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНХАУ-ын Ляонин муж] Шань И дэд захирагч тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д айлчиллаа.

2025-11-06

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.png

첨부파일


10-р сарын 28-31-ний өдрүүдэд Ляонин мужийн дэд захирагч Шань И Солонгос-Хятадын орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Солонгос улсад айлчиллаа. 

 


Тэрээр 29-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Сог Хятад улсын төлөөлөгчдийг хүлээн авсан уулзалтад оролцсоны дараа Сөүл хотноо болсон “Солонгос-Хятадын Хот, Мужийн захирагч нарын 3-р уулзалт”-д оролцож, нээлтийн баярын үг хэллээ. Нээлтийн үг хэлэх үеэр Ляонин муж нь газарзүйн байршил, эдийн засгийн бүтэц, тээвэр ложистикийн хувьд стратегийн чухал давуу талтайг онцлон дурдаад, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, соёл болон хүмүүнлэгийн солилцооны салбарт Солонгостой хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

 

Сөүл хотод айлчлах хугацаандаа дэд захирагч Шань И тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Гадаад хэргийн яаманд зочлон, Нэгдүгээр дэд сайд Пак Юн Жу-тай  мөн Үндэсний Ассемблейг (Парламент) зорин дэд дарга И Хак Юүн- той тус тус уулзалт хийжээ. Мөн Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзаж, нутгийн захиргаануудын хоорондын хамтын ажиллагаа болон олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.


Эх сурвалж: Ляонин мужийн Гадаад харилцааны алба ttps://mp.weixin.qq.com/s/2O1e-9UNdX3KDOSjB1jliQ