БНСУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн хамтын тохиролцоог хэрэгжүүлэх, орон нутгийн түвшний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Шанхай хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дэд дарга бөгөөд Шанхай хотын Ардын Гадаадтай харилцах Найрамдлын Холбооны дарга Чэнь Жин 10-р сарын 28-31-ний өдрүүдэд БНСУ-д айлчиллаа.

Айлчлалын хүрээнд тэрээр Солонгос-Хятадын Хот, Мужийн Захирагч нарын 3-р уулзалтад оролцож, мөн Бүсан хот болон Чүнчоннам мужид зочлон хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Чэнь Жин даргийн хамт Шанхай хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Гадаад харилцааны хорооны дарга Хуан Хун болон Хяналт, шүүхийн хорооны дэд дарга Ли Мин нар албан ёсны айлчлалд оролцжээ.
Ашигласан эх сурвалж: Ёнчон хотын ардын их хурлын найрамдлын холбоо
https://mp.weixin.qq.com/s/MIxTLJAAHk4uYkoawP8J_g