동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Юн Сон Уг , Төлөвлөлтийн хэлтсийн багийн ахлагчаар Ким Мин Жи нар томилогдлоо2024-01-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일


Гёнсанбүг мужийн захиргааны боловсон хүчний томилгооны дагуу тус мужийн төрийн албан хаагч, Юн Сон Уг, Ким Мин Жи нар 1 дүгээр сарын 23-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт томилогдон ирлээ. Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Төлөвлөлтийн хэлтсийн багийн ахлагч нар Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинээс батламжаа гардан авсанаар үүрэг ажлаа эхлүүлж байна. 

  


Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Юн Сон Уг, Төлөвлөлтийн хэлтсийн багийн ахлагч Ким Мин Жи нар Гёнбүг мужид олон жил ажилласан туршлагатай бөгөөд цаашид NEAR-ийн гишүүн орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр болон тус холбооноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж ажиллах юм.



Үүний зэрэгцээ, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт томилогдон ажиллаж байсан Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү Тэ Бом, Төлөвлөлтийн хэлтсийн багийн ахлагч Чү Ин Жү нар 2024 оны 1 дүгээр сарын 22-нд үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Нарийн бичгийн дарга Им Бён Жин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хэрэг эрхлэх газарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлж дурсгалын цом гардуулав.