동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мьянмар Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдтай уулзав2024-01-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1 дүгээр сарын 23-ны мягмар гарагт Солонгос Улсад суугаа Мьянмар Улсын Элчин сайдын яаманд зочилж, Элчин сайд Тан Шинтэй уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им NEAR-ийн өнөөгийн байдал, гишүүнчлэлийн тогтолцооны талаар болоод энэ жилийн томоохон арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг танилцуулав.

 

Үүнээс гадна, Ерөнхий нарийн бичгийн дарга Лим хэлсэн үгэндээ “Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, Зүүн өмнөд Азийн орнуудын Холбоо (ASEAN)-ны ач холбогдол ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед орон нутаг хоорондын хамтын ажиллагааг эрэлхийлэхийн тулд Мьянмар Улсын Янгон муж эсвэл Нейпиду хотууд NEAR Холбоонд гишүүнээр элсэнэ гэдэгт итгэж байна, үүнд Солонгос Улс дахь Мьянмарын Элчин сайдын яамнаас идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” хэмээв.


 

Элчин сайд Тан Шин хэлэхдээ “Ерөнхий нарийн бичгийн дарга Имийн NEAR болон түүний гишүүнчлэлийн системийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгаас бид NEAR Холбооны тухай илүү их мэдээлэлтэй боллоо, ЭСЯ-ны зүгээс Янгон муж болон Нейпиду хотыг тус холбоонд гишүүнээр элсэхэд идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ.


Элчин сайд Тан Шин мөн Янгон муж болон Нейпиду хот NEAR Холбоонд гишүүнээр элсэж, NEAR-ийн гишүүн орон нутгуудтай явуулах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ найдаж байгаагаа илэрхийлэв. 

 


NEAR-ийн 11 дүгээр Бүгд хурал (ОХУ, Эрхүү муж, 2016 он) болон NEAR-ийн 13 дугаар Дээд түвшний ажлын хэсгийн хорооны хурал (БНСУ, Улсан хот, 2022 он)-аас Зүүн хойд Азиас гадна байрлах нийслэл хотын захиргааг тус холбоонд гишүүнээр элсэхийг зөвшөөрсөн юм. NEAR-ийн одоогийн сурвалжлагч гишүүн орон нутаг бол Вьетнам Улсын Хошимин хот юм.