동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгч Ким Хи Сү NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчлав2024-01-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


1 сарын 18-ны өдөр Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгч(Хурлын дэд дарга асан) Ким Хи Сү NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй харилцан сонирхсон асуудлаар санал бодол солилцов.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн 2023 оны үйл ажиллагаа болон 2024 оны төлөвлөгөөг танилцуулсаны дараа Гёнсанбүг муж, Пухан хотыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах арга замыг хэлэлцсэн бөгөөд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанд анхаарал тавьж ирсэн Ким Хи Сү төлөөлөгчид талархал илэрхийлэв.


Хариуд нь Ким Хи Сү төлөөлөгч NEAR Холбоо олон бэрхшээлтэй нөхцөлд Зүүн хойд Азийн орон нутгуудын олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформын чухал үүрэг гүйцэтгэж ирсэнийг онцлон тэмдэглээд цаашид ч NEAR-ийн үйл ажиллагааг анхааран дэмжиж ажиллана гэв.